sales@rackcorp.com

Манай платформ

Глобал систем, нэг менежментийн портал



RackCorp, бидний тусгай зориулалтын сервер болон виртуал серверийн дэд бүтцэд серверийн тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжийн галт хана, унтраалга, чиглүүлэгч болон бусад тусгай тоног төхөөрөмжүүд багтдаг бөгөөд бид үүнийг үйлчлүүлэгчиддээ зориулж тусгайлан удирддаг билээ. Бид програм хангамжийн дэд бүтцийн платформоор дамжуулан биет давхаргууд, виртуал давхаргууд, Үйлдлийн системийн давхаргууд, зарим түгээмэл хэрэглээний давхаргуудийг дэмждэг.

Манай үйлчлүүлэгчиддээ үзүүлж чадах асар их ашиг тусын нэг нь бидний хэрэглэхэд хялбар програм хангамжийн дэд бүтцийн платформоор дамжуулан дэлхий нийтийн үйлчилгээний сүлжээг хэрэглэж мөн удирдах боломжтой юм. Энэ платформ нь тусгай зориулалтын сервер, үүлэн систем, вэб хостинг үйлчилгээ, мөн имэйл аккаунт гэх мэт IT-ийн бүх үйлчилгээг үзүүлдэг. Үйлчлүүлэгч нь нэмэхийг хүссэн үйлчилгээгээ сонгох боломжтой, тухайн үйлчилгээнд нэмсэн үйлчилгээг хүссэн байршил, тивийг сонгох, бараг тэр даруй үйлчилгээг тухайн байршилд болон үйлчлүүлэгчид дамжуулсан хандалтын талаарх мэдээллээр хангана.

Олон тооны үйлчилгээг олон өөр байрлалд зэрэг ажиллуулахдаа ганцхан системээр дамжуулан удирдах боломжтой болсноор үйлчлүүлэгчиддээ Мэдээлэл Технологийн үйлчилгээг илүү үр өгөөжтэй өргөн хүрээнд хүргэх чадвартай болж, бүтээмж, гүйцэтгэл, өртөг зардлын хувьд илүү үр дүнтэй болж хувирдаг.

RackCorp платформ нь брендийг дэмжихийн тулд өнгөт тохируулга, өөрийн логотой, өөрийн системээр хэрэглэгдэж, ашиглаж болох цагаан шошготой систем юм. Систем интеграторууд болон тэдгээрийн түншүүд нь олон шаталсан зохион байгуулалт бүхий цагаан хаяглагдсан хандалттай байж болно.