sales@rackcorp.com

Хяналт - шинжилгээ & Анхааруулга

Сүлжээ ба Програмын харагдац өдрийн 24 цаг, долоо хоногийн бүх өдөр

Бүх серверт хяналт мониторинг хийх менежментийн мэдэгдлийн анхааруулгыг хянах

RackCorp-ын глобал сүлжээ дэхь Дата төвүүд, дэд бүтэц, сүлжээний үйлчилгээнүүд өдрийн 24 цаг, долоо хоногийн бүх өдөр, жилийн 365 хоногийн туршид манай NOC (Сүлжээний Үйлчилгээний Төв)-ийн туршлагатай мэргэжилтнүүд, техникчдээр хянагддаг. Бодит цаг хугацааны мониторинг болон "чиг хандлагын шинжилгээ" нь үйл ажиллагааны (эсвэл үйл ажиллагаанаас бусад) өгөгдлийг цуглуулах хянах байдлыг боловсронгуй болгож NOC-г идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжийг олгож байгаа бөгөөд энэхүү идэвхтэй арга нь Mission Critical програмууд болон шийдлүүд шаардагддаг дэлхийн мянга мянган бизнесийн Үүлэн үйлчилгээг тасралтгүй нийлүүлэх боломжийг хангаж өгдөг.

Манай платформ нь харилцагчдад өөрийн дэд бүтэц, програмуудад зориулсан мониторингийн дохиогоо тохируулах боломжийг олгодог бөгөөд ингэснээр дотоод багууд ICMP PING, TCP порт, HTTP хүсэлт, Сүлжээний портын хурд, SNMP дискний зай, дискний гүйцэтгэл, CPU, Санах ой, ашиглалтын хугацаа зэрэгт мэдэгдэл хүлээн авах боломжтой байдаг. Мөн үйлчлүүлэгчид анхааруулга дохио, мэдэгдлүүдийг тусгай имэйл хаяг рүү очдог байхаар тохируулж болно эсвэл тусгай босгоос хэтэрсэн тохиолдолд мессежээр дамжуулж болно. Ашиглахад хялбар GUI (график хэрэглэгчийн интерфэйс) нь тодорхой цэгүүдийн & товшилтоор дамжуулан бүх хувьсагчийн тохиргоонд хэрэглэгчдийг дэмждэг бөгөөд энгийн санагдах маягтууд юм.

Үүнээс гадна, RackCorp ослын үед үйлчилгээ, серверүүдийг дахин эхлүүлэх эсвэл өсөлтийн үйл явцыг дагах гэх мэт алхмуудыг хийж болно.Манай ослын үед авах хариу арга хэмжээ дунджаар 2 минутаас бага байна..